Хувьцаа гэж юу вэ?
- Нийтлэгдсэн 2013 оны 3 сарын 13, Лхагва гариг, 6:50
- Хувьцаа гэж юу вэ?
Үнэт
Цаасны Зах Зээлийн тухай хуулинд "Хувьцаа" гэж компанид хөрөнгө оруулж,
түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол
ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан
борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад
эрхийг гэрчилсэн үнэт цаасыг хэлнэ” гэсэн байдаг.
- Үнэт цаасны үнэ ханш
Үнэт
цаас нэг бүрийн нэрлэсэн үнийг тухайн үнэт цаасыг гаргаж байгаа хуулийн
этгээд өөрөө тогтоодог. Үнэт цаас гаргаад анхлан худалдаж байгааг
анхдагч зах зээл гэнэ. Анхдагч зах зээл дээр үнэт цаасны нийлүүлэлт
тогтвортой нэг түвшинд байдаг. Анхдагч зах зээл дээр үнэт цаас
арилжаалагдаж дуусаад худалдан авагч өөрийн эзэмшсэн үнэт цаасаа эргэн
худалдахыг хоёрдогч зах зээл гэдэг.
- Арилжаанд оролцохдоо
Биржийн
арилжаанд зөвхөн тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн хүмүүс болон
байгууллагууд оролцох эрхтэй байдаг. Эдгээрт брокер, дилерийн компаниуд,
хөрөнгө оруулалтын банк хамаарагдана. Эдгээр брокер, дилерийн компаниас
сонгон дансаа нээлгэж захиалга өгч арилжаанд оролцоно. Арилжаа ажлын өдрүүдэд өглөөний 11 цагаас 12 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Бирж дээр явагддаг.
Үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх хоёр төрөл байдаг.
1. Зах зээлийн захиалга
Тухайн өдрийн зах зээлийн ханшаар биелэгдэх захиалга бөгөөд таны захиалга хурдан биелэгдэх давуу талтай.
2. Нөхцөлт захиалга
Хувьцааны үнэ таны тогтоосон түвшинд хүрсэн тохиолдолд биелэгддэг захиалга юм.
No comments:
Post a Comment