Амжилтанд хүрмээр байна уу? Борлуулалт хийж сур!
1. Туршлага
хуримтлуулах буюу төгөлдөрших хүртлээ оролдох хэрэгтэй - Хэрвээ та
борлуулалт хийхгүй л бол хэзээ ч сайжрахгүй. Утсаа шүүрч аваад хэдэн
хүйтэн хөндий дуудлага хийгээд үз, эхний хэдэн оролдлого чинь
бүтэлгүйтсэн ч борлуулалт хийгээд тэрэндээ дастлаа хийгээд бай.
2. Зэвүүн бай - сайн залуугийн (бүсгүйн) дүрд тоглоод хэрэггүй. Хол явахгүй.
Хэрвээ
чи хэтэрхий сайхан зантай, эелдэг байвал хүн чамайг анзаарахгүй. Бүүр
чам дээгүүр алхаад гарч магад. Бага зэргийн характер буюу ихэмсэг байдал
үзүүлж байж хүний анхаарлыг татна шүү дээ.
дэлгэрэнгүй
Удирдахуйн үндэс
Ардчиллын амин сүнс мэдлэгийн эдийн засаг
21-р зуунд хүн төрөлхтөн мэдлэгийн эдийн засгийг, мэдлэгийн нийгмийг
хөгжлийн гарцаа хэмээн үзэж энэ чиглэлд бүхий л хөгжлийн бодлогоо
чиглүүлээд байна. Дэлхийн тэргүүлэх гэж байгаа хөгжингүй орнууд энэ
чиглэлд том том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Тэгвэл
Монгол улсын хөгжлийн чиг хандлага ямар байна вэ? Мөн цаашид ямар байх
ёстой вэ?
} Оюутолгой, Тавантолгой-түүхий эдийн засаг
} Шинжлэх ухаан парк-мэдлэгийн эдийн засаг
дэлгэрэнгүй
БАЛГА РАШААН " Гүрж улсын гайхалтай бодлого хөгжил дэвшил"
дэлгэрэнгүй
Нягтлан бодох бүртгэлийн Аутсорсинг

Сүүлийн жилүүдэд бид мэргэжлийн үйлчилгээ авахын ач холбогдлыг сайтар
ойлгодог болсон. Бизнесийн байгууллага нь Аутсорсингийн үйлчилгээг
ашиглан зардал мөнгө, цаг заваа хэмнэсэнээр бүтээгдэхүүнийхээ өртгийг
бууруулан, улмаар ашгийн түвшингээ нэмэгдүүлсэнээр зах зээл дээр
өрсөлдөх чадвараа дээшлүүлж байна.
Жижиг болон дунд аж ахуй нэгжид байнгын үйл ажиллагаатай санхүү,
бүртгэлийн нэгж хэсэг ажиллуулах нь өндөр зардалтай байдаг. Мөн том аж
ахуй нэгжүүд ч Аутсорсинг авсанаар зардлаа үлэмж бууруулж чаддаг. 2008
оны байдлаар Монгол улсад 60,5 мянган аж ахуй нэгж бүртгэгдсэний 36,5
мянга нь тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд үүний 81,9%-ийг 1-9
ажилчинтай жижиг аж ахуй нэгж, зөвхөн 3,3%-ийг 50-иас дээш ажилчинтай
том аж ахуй нэгж эзэлж байгаа нь манай улсад энэ үйлчилгээний хэрэгцээ
шаардлага их байгааг харуулж байна.
дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар

Тэгвэл энэ өрсөлдөх чадвар гэдэг нь юу вэ, миний бодож байгаагаар
тухайн пүүсийн үйл ажиллагаа хэр амжилттай байгаагаас гадна гадны хүчин
зүйл болох тухайн улсын бодлого, түүний хэрэгжилт, мөн олон улсын тухайн
үеийн байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан ойлголт байдаг.
Монголд маань шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэдэг
байгууллага өрсөлдөөний талаар бодлого боловсруулан хэрэгжүүлж байдаг.
Тухайн улсын засгийн газар үүнд чамгүй оролцоотой байх бөгөөд 1970-1980
оны үед ихэнх улсууд дотоодын зах зээлээ хамгаалах буюу протектионизмын
бодлого баримталж байсан. Үүнийг Туркийн аж үйлдвэрийн хөгжлийн банкны
судалгааны дараах дутагдлаас харж болно.
дэлгэрэнгүй
Өрсөлдөх чадвар гэж юу вэ?

Стефан Гарелли, Ай Эм Ди-ийн профессор, Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн захирал:
"Улс Үндэстний Өрсөлдөх Чадвар гэдэг нь тухайн улсын хүн ардын хөгжил
дэвшил, хувийн хэвшил, бизнесүүдийн тогтмол нэмүү өртөг бүтээх явцыг
сайжруулах орчныг бүтээхэд нэмэр болохуйц бодит баримт болон дүрэм
журмуудыг шинжлэн судалдаг эдийн засгийн нэгэн онол юм."
Эдийн засгийн шинжлэх ухаанд явцуу буюу аливааг зөвхөн нэг талаас нь
хардаг тал бий. Жишээ нь, эдийн засгийг Гадаад худалдаа, мөнгө, төсөв,
санхүүгийн бодлого гэсэн өөр, өөр өнцгөөс судалдаг. Харин компаниудын
судалгаа нь ялимгүй өргөн хүрээтэй. Тухайлбал компаний стратеги,
байгууллагын бүтэц, санхүүгийн асуудлыг авч үзэхээс гадна хүний нөөц,
байгууллагын соёл, хэрэглэгчийн хандлага гэх зэрэг "барьцгүй" гэмээр
асуудлыг ч хамааруулдаг. Дэлхийн Өрсөлдөх Чадварын Тайланд (ДӨЧТ)
Өрсөлдөх чадварыг томьёолсон бөгөөд, ингэхдээ судалгааны ажлынхаа суурь
болгох үүднээс аль болох өргөн өнцгөөс харсан тодорхойлолт
боловсруулахыг хичээсэн. Учир нь аливаа үндэстний амжилтыг хэмжихэд дээр
дурьдсан бүх үзүүлэлтүүд бүгдээрээ хэрэг болох нь тодорхой билээ.
Жишээ нь, боловсролын бодлогыг нь нэг талаас улсын төсвийн зардлын нэг
хэсэг гэж харж болно. Нөгөө талаас боловсролын бодлого нь бүх нийтийн
мэдлэгийн ерөнхий түвшинг дээшлүүлж, улмаар эдийн засгийн бүхий л
салбарт хэрэгцээтэй ур чадварыг сайжруулах учиртай билээ. Түүнчлэн
боловсролын бодлого нь аливаа орны ёс суртахууны үнэлэмжинд нөлөөлж бас
биежүүлж байдаг. Үр дүнд нь иргэд аливаа зүйлд өөр өөрөөр хандах
хандлагатай болох бөгөөд, амьдралын зорилгоо ч өөр өөрөөр
тодорхойлдог.Зарим нь амжилтын төлөө тэмүүлж, компани байгуулж бизнест
хүчээ сорихыг чухалчилдаг. Гэтэл зарим нь ачаалал, стресс багатай байхыг
чухалчилж, байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрахыг хүсдэг.
дэлгэрэнгүй
Инноваци гэж юу вэ?
Инноваци нь шинэлэг гэсэн санааг илэрхийлсэн англи үг бөгөөд дэлхийн
олон оронд орчуулалгүйгээр хэрэглэж байна. Эдийн засгийн онолд олон
янзаар тодорхойлж байгаа инновацийн талаархи олон улсын стандарт
ойлголтыг нэг мөр болгоход ач холбогдол бүхий 1993 оны Фраскатын
удирдамжид “Инноваци гэж шинэ бас шинэчилсэн бүтээгдэхүүнийг зах зээлд
нэвтрүүлэх, технологийн процессийг боловсронгүй болгох, нийгмийн
үйлчилгээг сайжруулах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны эцсийн үр
дүн” гэж тодорхойлсон байдаг.
Инновацийг бүтээх гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд:
Шинэ санаа, шинэ технологийг амьдралд хэрэглэх, хэрэгцээ
Шинэ санаа, технологийг хэрэгжүүлэх мэдлэг чадвар бүхий хүн, технологи
Шинэ санааг олон түмэнд хүргэхэд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг
Энэ гурван нөхцөл бүрэлдэхэд инноваци хөгжих үндсэн суурь бүрдлээ гэж
үзэж болно. Гадны улс орнуудад ч ийм замаар хэрэгжиж байгаа юм.
дэлгэрэнгүй
Social Media Marketing гэж юу вэ?

Энэ бол идэвхижүүлэлтийн дэвшилтэд шинэ суваг болохоос биш тусдаа
маркетингийн онол биш юм. Идэвхижүүлэлт бол маркетингийн нэг хэсэг
болохоос биш харин салбар шинжлэх ухаан биш юм. Маркетингийг
сурталчилгаа гэж ойлгодог ойлголт өнөө хир нь Монголд байгаа нь учир
дутагдалтай юм.
Маркетинг гэдэг үгийг Монгол хэлнээ хөрвүүлэхдээ ЗАХ ЗЭЭЛ СУДЛАЛ гэж
буулгасан байдаг. Маркетингийн 4P гэсэн онол байдаг бөгөөд улам сайжиран
7Р гэсэн ойлголт ч гарч ирсэн. Үүнд:
1. Product буюу бүтээгдэхүүн
2. Price буюу үнэ
3. Place буюу хувиарлалт, газар нутаг
4. Promotion буюу идэвхижүүлэлт багтдаг ба бүгд дотроо нийлээд хэдэн зүйлсийг судалдаг.
No comments:
Post a Comment