Wednesday, March 12, 2014

Нийлүүлэлтийн хууль

Нийлүүлэлтийн хууль


Нийлүүлэлт нь үйлдвэрлэгчдийн зүгээс зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх хүсэл сонирхлыг илэрхийлж байдаг тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хэдий чинээ өндөр байна төдий чинээ бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхол их байна. Өөрөөр хэлбэл, нийлүүлэлтэд нөлөөлөгч бусад хүчин зүйлс өөрчлөлтгүй тогтмол байхад бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ өсөх тусам нийлүүлэлтийн тоо хэмжээ өснө. Үнэ буурах тусам үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурна. Үүнийг нийлүүлэлтийн хууль гэнэ. Иймд нийлүүлэлтийн хууль нь нийлүүлэлтийн тоо хэмжээ болон үнийн эерэг хамаарлыг илэрхийлдэг.



Дотоодын нийт бүтээгдэхүүн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
 
Улс орнуудын худалдан авах чадвараар тооцсон нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (2008 он)
Дотоодын нийт бүтээгдэхүүн (англ. Gross Domestic Product), товчилсон үг - ДНБ (англ. GDP) — тодорхой хугацаанд тухайн оронд шинээр бүтээгдсэн бараа болон үйлчилгээнүүдийн зах зээлийн үнийн нийлбэр юм. Өдгөө цагт энгийнээр Нэг хүнд оногдох ДНБ нь улс орнуудын амьжиргааны түвшинг заагч болдог. ДНБ-ийг үйлдвэрлэлтийн, ашиглалтын, хyваарилалтын гэсэн гурван аргаар тооцдог. Өөрөөр хэлбэл Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн улсын хил дотор байгаа бүх үйлдвэрлэлийг оруулж тооцно. Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь гадаадад байгаа тухайн улсын иргэн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийг оруулж тооцдог юм.
  • Үйлдвэрлэлтийн арга

Нийт үйлдвэрлэл - Нийт завсрын хэрэглээ = Нийт нэмэгдэл өртөг гэж тооцохыг үйлдвэрлэлтийн арга гэнэ.
  • Зардлын арга

ДНБ = Хувийн хэрэглээний зардлууд + Дотоодын хөрөнгө оруулалт + Засгийн газрын хэрэглээний зардлууд ба нийт хөрөнгө оруулалт + (Экспорт - Импорт) гэж тооцохыг зардлаар ДНБ-ийг тооцох арга гэнэ.
  •  Зардалын арга

Xөдөлмөрийн хөлс, үндсэн хөрөнгийн элэгдэл, ашиг түүнтэй адилтгах орлого, шууд бус татвар зэрэг орлогын элeмeнтүүдийн нийлбэрээр тооцохыг хуваарилалтын арга гэнэ.
   

No comments:

Post a Comment