Friday, March 21, 2014
Thursday, March 13, 2014
Wednesday, March 12, 2014
Дотоодын нийт бүтээгдэхүүн
бүтээгдэхүүн
Тэгэхээр Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах нь зохистой байх. ДНБ нь тухайн нэг жилийн туршид үйлдвэрлэсэн буюу бүтээсэн нийт бүтээгдэхүүний үнийн дүн бөгөөд зэс, нүүрс, хүнс, хувцас, бөс бараа тээврийн үйлчигээний төлбөр гэхчлэн биет болон биет бус бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ багтдаг. Тэрчлэн үнийн өсөлтийг бүтээгдэхүүний өсөлтөөс ялгахын тулд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хэмээх нэгжийг ашигладаг бөгөөд энэ нь тухайн орны баялгийн өсөлтийг нийт хүн амд хуваасан дүн. Тодруулбал, энэ дүн өсөж байвал тэрхүү баялгийг илүү олон хүн бүтээж, хэрэглэж байна гэсэн үг аж. 2000-2010 оны дундаж болох 2005 оны зэрэгцүүлэх үнээр оны эхний гурван улиралд 3513.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 503.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. ДНБ-ий хэмжээ 2010 оны нэгдүгээр улиралд 7.6 хувь, хоёрдугаар улиралд 3.4 хувь өсч байсан бол гуравдугаар улиралд өсөлтийн хурд нэмэгдэн 8.4 хувьд хүрч өсөөд байна. Ингэснээр ДНБ-ий хэмжээ оны эхний гурван улирлын нийлбэр дүнгээр 6.3 хувьд хүрч өссөн байна. Энэ онд ХАА-н салбар бууралттай байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт өндөр байна.Мөн энэ онд нэрлэсэн үнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй их наяд байгаа. Найм орчим их наядаар нэмэгдсэн байгаа. Энэ бол үнийн хэлбэлзэл их байна гэсэн үг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оноос хойш 55 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөг болсон байна. Энэ нь Хятад улсынхаас дөрөв дахин их гэсэн үг аж. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан тооцоогоор 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсөх гэнэ.
Subscribe to:
Posts (Atom)