Friday, April 25, 2014

Шилжилтийн эдийн засгийн өсөлт

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь 1990-ээд онд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжсэн хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд, мөн Төв болон Зүүн Европын улсуудын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг судлахад оршино. Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд 1. Үйлдвэрлэлийн бууралт, 2. капиталын хорогдолт 3. Хөдөлмөрийн шилжилт, 4. Худалдааны өөрчлөлт, 5. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, 6. Институциудын нуралт, 7. Трансакцийн зардал зэрэг асуудлууд нийтлэгээр тулгамдаж байв. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөөтэйг судлахыг зорьж байгаа.
Оршил
1991 онд ЗХУ задран унаснаар бидний мэддэг социалист мөрөөдөл үгүй болсон. Энэ бүхний үр дүнд эдийн засгийн хурдацтай өсөлтөнд хүрнэ гэж ихэнхи эдийн засагчид бодож байлаа. Учир нь эдгээр орнуудад аж үйлдвэрын салбар хөгжсөн, хүн амын өсөлт нь хэт их биш бөгөөд эрүүл мөн боловсролтой ажиллах хүчинтэй байсанд оршино. Ялгаатай ганц зүйл нь технологийн хоцрогдол байсан ба үүнийг хөрөнгийн данс нээлттэй болсон нөхцөлд шийдэхэд хялбар асуудал гэж үзэж байв.
Гэвч бүх зүйл өөдрөг байсангүйгээр барахгүй маш олон асуудлуудтай тулгарсан юм. Эдгээр орнууд чөлөөт эдийн засагтай болсоор 10 жил өнгөрөхөд хамгийн түрүүнд ажиглагдсан зүйл бол үйлдвэрлэлийн огцом бууралт байлаа. Шилжилт хийсэн 25 орноос 1999 оны байдлаар 2 улс л  1989 оны ДНБ-ний түвшиндээ эргэж хүрч чадсан байна (EBRD, 2000).
Энэ судалгааны ажлын зорилго бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт эдийн засгийг сонгосон орнуудад өнгөрсөн 10 жилийн хугацаанд эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөнийг эдийн засгийн онол ашиглан тайлбарлах явдал юм. 1990 онд бий болсон эдгээр орнуудын шилжилт нь 20-р зууны чухал үйл явдлуудын нэг яах аргагүй мөн. Шилжилтээс болж урт хугацааны тренд өөрчлөгдсөн бөгөөд зарим зүйлийг сонгодог эдийн засгийн онол ашиглан тайлбарлах боломжгүй болсон. Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд бид эдийн засгийн өсөлт гэсэн ойлголтыг урт хугацааны нэг хүнд ноогдох ДНБ-ны өсөлт, эсвэл хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт гэсэн ойлголтуудаар хязгаарлаж болохгүй. Өсөлт гэдэг утгын дор бүхий л зүйлийг авч үзэх шаардлагатай болсон.
Шилжилтийн эдийн засаг дахь өсөлтийн үйл явц
Энэхүү хэсэгт шилжилтийн эдийн засгийн онол өсөлтийн талаар юуг тайлбарлах ёстойг авч үзнэ. Гэвч тоон мэдээллийн тал дээр социалист орнууд ихээхэн дутагдалтай байсан. Тэдний хувьд үнийг төрөөс зохицуулдаг байсан учраас үнийн түвшний өөрчлөлт буюу инфляци, ажилгүйдлийн тоог капиталист орнуудтай харьцуулахад хангалтгүй мэдээлдэг байв. Шилжилтийн эхний жилүүдэд албан бус секторын хэмжээ маш хурдацтай өссөн юм ( Simon Johnson, Daniel Kaufmann, Andrei Shleifer, 1996; Freidrich Schneider, Dominik Enste, 2000)
1990 оноос өмнө ба хойно
Эдийн засгийн гол үзүүлэлт нь өсөлт хэдий ч социалист дэглэмийн үе дэх өндөр өсөлт нь технологи болон бүтцийн өөрчлөлтөөс илүүтэйгээр хуримтлалыг илэрхийлж байв (Ofer, 1987).  1960 он хүртэл эдийн засгийн асар өндөр өсөлт нь аж үйлдвэржилтийн үр дүнд бий болж байсан боловч үүнээс хойш өсөлтийн бууралт ажиглагдаж эхэлсэн ба энэ нь технологийн түвшний ялгаатай хамааралтай байжээ. Өөрсдийн хатуу дэглэм болоод эдийн засгаа авч үлдэхийн тулд эдгээр орнууд цэргийн салбарын технологийг хөгжүүлж эхэлсэн юм.
Зураг №1. Хуучин ЗХУ-ын орнууд хоорондын дивергенц.
1970 оноос эхэлж эдийн засгийн өсөлт саарах хандлагатай болж, эдгээр орнуудын эдийн засаг хооронд конвергенц бий болж байгаа эсэхийг зарим эдийн засагчид судалжээ (Saul Estrin, Giovanni Urga, 1997). Гэвч судалгааны үр дүнд конвергенцээс илүүтэйгээр дивергенц буюу хоорондын ялгаа улам ихсэж байсныг баталсан. Үүнийг дээрх зурагнаас харж болно. Жишээлбэл: Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнууд болох Узбекстан, Литва улсууд 1971-1980 оны хоорондох эдийн засгийн өсөлтийн дундаж Тажикстан болон Туркменстан зэрэг улсуудынхтай харьцуулахад харьцангуй их байгаа юм.
Зураг №2. Төв болон Зүүн Европын орнууд хоорондын дивергенц.
1971-1980 оны хооронд эдийн засгийн дундаж өсөлт Чех болон Румын, Болгар улсуудын хооронд ялгаа ихтэй байсан.
Зураг №3. Зарим улсуудын эдийн засгийн дундаж өсөлт
Эдийн засгийн өсөлтөөр бид тухайн эдийн засаг ямар байгааг мэдэж болдог. Гэвч социалист нийгэм яагаад задран унасан бэ? Дээрх зурагнаас бид эдийн засгийн өсөлт маш хурдацтай саарч байсныг зарим орны тоон мэдээлэл дээрээс харж байна. 1971-1980 оны дундаж эдийн засгийн өсөлт маш өндөр, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн орнуудын хувьд дундаж нь 3,8 байсан. Гэвч 1980-1990 оны хооронд өсөлт буурах болж, дундаж нь 1,5 болсон. 1991-1997 онд шилжилтийн үр дүнд дундаж нь -7,7 болтлоо буурчээ. Энэ бүхэнд 2 гол шалтгаан байв. Эдгээр орнуудад хөдөлмөрийн бүтээмж муу байсан ба үйлдвэрлэлийн хүчин зүйл хоорондын орлуулалтын мэдрэмж маш бага байсанд оршино. Мөн капиталын зах зээлгүй, хүнд үйлдвэрд тулгуурласан эдийн засгийн бүтэц энэ бүхэн чөлөөт өрсөлдөөнийг хааж байсан учраас эдийн засгийн өсөлт буурсан гэж ойлгож болно.
Шилжилтийн эдийн засагтай орнуудын хувьд анхны нөхцөл ямар байснаас эдийн засгийн өсөлт хамаарч байгаа юм. Жишээлбэл зарим орнууд 1990 оноос өмнө шинэчлэл хийх алхмуудыг эхлүүлж байсан бөгөөд энэ нь эерэг үр нөлөөг үзүүлсэн.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бууралт

Friday, March 21, 2014

Адилбишийн Гэлэгжамц Follow Нийт эрэлт, нийлүүлэлт ба тэнцвэр


мөнгө гэж юу вэ?


Олон улсын худалдаа /гадаад худалдаа/

зах зээлийн хэлбэр ба өрсөлдөөн /Монополь, төгс өрсөлдөөн, олигополь ... гэх мэт/

Төрийн эдийн засгийн зохицуулалт, татвар, төсөв

ÌÈÊÐÎ 1

Wednesday, March 12, 2014

Хувьцаа гэж юу вэ?

)

Цалин ба инфляци

)

Даатгал гэж юу?

)

Банк

)

Шилжилтийн эдийн засаг - Монголын эдийн засаг

)

Өрсөлдөөн

)

Ажилгүйдэл

)

Дотоодын нийт бүтээгдэхүүн


Дотоодын нийт 
 бүтээгдэхүүн
Тэгэхээр Дотоодын нийт бүтээгдэхүүн/ДНБ/ гэж чухам юуг хэлээд байгааг тайлбарлах нь зохистой байх.  ДНБ нь  тухайн нэг жилийн туршид үйлдвэрлэсэн буюу бүтээсэн нийт бүтээгдэхүүний үнийн дүн бөгөөд зэс, нүүрс,  хүнс, хувцас, бөс бараа  тээврийн үйлчигээний төлбөр гэхчлэн биет болон биет бус бүхий л бүтээгдэхүүн үйлчилгээ багтдаг. Тэрчлэн   үнийн өсөлтийг бүтээгдэхүүний өсөлтөөс ялгахын тулд нэг хүнд оногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн хэмээх нэгжийг ашигладаг бөгөөд энэ нь  тухайн орны баялгийн өсөлтийг нийт хүн амд хуваасан дүн. Тодруулбал, энэ дүн өсөж байвал тэрхүү баялгийг илүү олон хүн бүтээж, хэрэглэж байна гэсэн үг аж. 2000-2010 оны дундаж болох 2005 оны зэрэгцүүлэх үнээр оны эхний гурван улиралд 3513.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 503.5 тэрбум төгрөг буюу 16.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. ДНБ-ий хэмжээ 2010 оны нэгдүгээр улиралд 7.6 хувь, хоёрдугаар улиралд 3.4 хувь өсч байсан бол гуравдугаар улиралд өсөлтийн хурд нэмэгдэн 8.4 хувьд хүрч өсөөд байна. Ингэснээр ДНБ-ий хэмжээ оны эхний гурван улирлын нийлбэр дүнгээр 6.3 хувьд хүрч өссөн байна. Энэ онд ХАА-н салбар бууралттай байгаа бол аж үйлдвэр, үйлчилгээний салбарын өсөлт өндөр байна.Мөн энэ онд нэрлэсэн үнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй их наяд байгаа. Найм орчим их наядаар нэмэгдсэн байгаа. Энэ бол үнийн хэлбэлзэл их байна гэсэн үг. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2005 оноос хойш 55 хувиар өсч, нэг хүнд ногдох ДНБ 2,3 сая төгрөг болсон байна. Энэ нь Хятад улсынхаас дөрөв дахин их гэсэн үг аж. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос гаргасан тооцоогоор 2013 онд Дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин өсөх гэнэ.